• Коронавирусийн цар тахлын улмаас дэлхийн олон оронд ердийн нөхцөл байдлын үед мөрдөж байсан эмх журам алдагдаж, амьдралын хэв маяг өөрчлөгдсөнөөс хоол хүнсний хаягдал нэмэгдэж  байна. Энэ үед та дараах зөвлөмжүүдийг дагаж, хүнсний хаягдал гаргахаас сэргийлээрэй.

  • Хэрэгцээнээсээ илүү хүнс нөөцлөхгүй байх нь хаягдлаас сэргийлнэ. Коронавирусийн халдвар нь хүнсний үйлдвэрлэлд шууд нөлөөлөөгүй бөгөөд Монгол улсын хүнсний нөөц иргэн бүрд хангалттай хүрэлцэхүйц байгаа учир гэртээ хоол хүнсийг хэрэгцээгээр авах.

  • Ухаалаг худалдан авалт хийгээрэй. Хэт их хоол хүнс худалдан авах нь хүнсийг муутгаж хаяхад хүргэнэ. Улмаар хоол хүнсээ хаях нь мөнгөө үр ашиггүй үрж, хаяж  байгаатай адил. Харин та хоол хүнсээ зөв, тохиромжтой нөхцөлд хадгалснаар хүнсний чанарыг алдагдуулахгүйгээр заасан хугацаанд нь хэрэглэх боломжтой.

  • Коронавирусийн халдвар нь хоол хүнсээр дамждаг гэх мэдээлэл баталгаагүй. Тиймээс та гэр бүл болон өөртөө шим тэжээлтэй хүнсний бүтээгдэхүүн худалдан авахаас бүү эмээгээрэй. Энэ цаг үед эрүүл байх нь чухал учир чанартай, тэжээллэг хоол унд хэрэглэж дархлаагаа дэмжээрэй.

  • Ковид19-ийн хэцүү цаг үед дотоодод үйлдвэрлэсэн хоол хүнсийг өөрт ойр жижиг дэлгүүрээс худалдан авч, тэдний бизнесийг дэмжээрэй. Түүнчлэн та хоол хүнсээ бусадтай хуваалцаж, хэрэгцээт бүлгийн хүмүүст хоол хүнс тараадаг хүнсний банк, олон нийтийн байгууллага эсвэл халамжийн газарт туслах боломжтой. Энэхүү хямралын цаг үеийг бид хамтдаа даван туулж буй учир бие биедээ энэрэнгүй хандаж, анхаарал халамж тавих нь хамгийн чухал юм.

#Дуусгалаа аян  

Хоол хүнсээ өөрийн хэрэгцээт хэмжээгээр бэлтгэх, зөв зохистой, тааруулан хооллож хэвших, ухаалаг, зөв сонголт хийх зэрэг нь хүнсний хаягдлаас сэргийлэх хүн бүрийн хийж чадах хамгийн энгийн алхмууд юм.

Иймд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага болон НҮБ-ын Залуучуудын Зөвлөх Хороо олон нийтийг хүнсний хаягдалгүй амьдралын хэв маягт уриалан дуудах #Дуусгалаа аяныг хамтран зохион байгуулж байна. Хүнсний хог хаягдлын талаар, тэр дундаа эрүүл зөв хоолны сонголт хийх, хаягдал бага гаргах талаар мэдлэг, мэдээлэл өгөх нь тус аяны зорилго юм. 

#Дуусгалаа аянд хэрхэн нэгдэх вэ? 

Хоолныхоо зургийг авч цахим хуудсаар /фейсбүүк, твийтер, инстаграм зэрэг/ бусдад түгээдэг шигээ хоолоо идэж дуусгаснаа, хаягдал үлдээгээгүй болохоо  постолж бусадтай хуваалцана. Энэ нь хүнсний хаягдлын талаар бусдад ойлголт өгч, эерэг нөлөөг бий болгох боломжтой. Хоолоо амтархан идэж дуусгаад хоосон тавагнийхаа зургийг @duusgalaa мөн #duusgalaa хэмээн меншион хийж, фэйсбүүк, инстаграм стори гэх зэрэг өөрсдийн олон нийтийн хэрэгсэлд оруулахад л хангалттай

Editor

About Editor

Leave a Reply