НҮБ-ын Залуучуудын зөвлөх хороо нь 2030 он гэхэд гүйцэтгэсэн байх ёстой Тогтвортой хөгжлийн 17 зорилтын талаар үе тэнгийн оюутан залуучууддаа мэдээлэл хүргэх зорилгоор Монгол улсын томоохон их дээд сургуулиуд дээр ТХЗ-ын талаарх цуврал сургалтуудыг амжилттай зохион байгуулсан.

Энэхүү сургалтанд Санхүү эдийн засгийн их сургууль, Монгол улсын их сургууль, Монгол улсын боловсролын их сургууль, Хөгжим бүжгийн коллеж нарт нийт 500 орчин оюутан залуус хамарсан. Энэхүү сургалтыг авахыг хүссэн олон их дээд сургуулиуд холбогдсон учир энэхүү сургалтыг “Trainers of Trainers” нэртэй, ТХЗ-ын сургагч багш нар бэлтгэх зориулалттай төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Leave a Reply