“Let’s discuss at UN” нь НҮБ-ын Залуучуудын Зөвлөх Хорооны санаачилсан НҮБ-ын агентлагууд, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүд, салбарын мэргэжилтнүүд болон залуучууд хоорондын өнөө үед тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх, сонсох зорилго бүхий улирал бүр зохион байгуулагдах панел хэлэлцүүлэг, воркшоп арга хэмжээ юм. Энэхүү арга хэмжээгээрээ бид залуучуудад тухайн сэдвийн хүрээнд олон талт мэдээлэл өгч, тэднийг оролцоог дэмжиж, сонсож, шийдлийг өөрсдөөсөө санаачлахад нь бодит эх сурвалжаар дамжуулан зөвлөж, мөн НҮБ-ын хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээллийн хуваалах зорилготой юм.

Энэ хэлэлцүүлэг нь улирал бүр зохион байгуулагддаг бөгөөд хэлэлцүүлэгт оролцох оролцогчдыг НҮБ-ын Залуучуудын зөвлөх хорооны пейж хуудсаар дамжуулан өргөдөл зарлаж, шалгаруулж авна. Оролцогчид нь 14-26 насны залуучууд байх ба хэлэлцүүлэг бүрийн сэдвийн онцлогоос шалтгаалан хэлэлцүүлгийн бүтэц, зохион байгуулалт өөр байна. Ихэвчлэн салбарын мэргэжүүлтнүүд хэлэлцүүлэг дээр хүрэлцэн ирж сэдвийн талаар мэдээлэл өгөх бөгөөд оролцогчид маань асуудал дэвшүүлэхээс илүүтэйгээр тухайн салбарт тулгарж байгаа асуудлуудыг шийдэх гарц, шийдэл хайж багаараа хамтран ажиллаж, салбарын мэргэжилтнээс санал зөвлөгөө авах маягаар зохион байгуулагддаг.

Хэлэлцүүлгүүдийн сэдэв нь ихэвчлэн залуучуудын өнөөгийн нийгэмд тулгамддаг асуудлууд болон Тогтвортой хөгжлийн 17 зорилтын хүрээнд байж, залуучуудыг чадавхжуулах, зөв мэдээллээр хангах, тэднийг нийгмийн сайн сайхны төлөө үйл хэрэг хэрэгжүүлэхэд өөрсдийн биеэр гар оролцохыг дэмжих нь энэ хэлэлцүүлгийн гол зорилго оршино.

Leave a Reply