Гурван талт уулзалт нь залуучууд, тэднийг төлөөлөх иргэний нийгмийн байгууллагууд, төрийн байгууллагууд, НҮБ-ын болон бусад олон улсын байгууллагууд тогтмол харилцан мэдээлэл солилцож, хамтран ажиллах боломж олгох зорилгоор НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр 2015 оноос эхлэн НҮБ-ын Залуучуудын Зөвлөх Хорооны зохион байгуулалтаар хэрэгжиж 2019 оноос Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам руу шилжсэн бүтэц юм.

Энэхүү арга хэмжээгээр залуучуудад нийтлэг тулгамддаг тодорхой асуудал болон засгийн газрын хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн хүрээнд шийдлийг залуучууд өөрсдийн өнцгөөс тодорхойлж шийдвэрт бодитоор оролцож, хэрэгжүүлэхэд шинэлэг, бүтээлч байдлаар хамтран ажиллах юм. Судалгаа, нотолгоо дээр суурилан олон улсын жишгээс суралцаж тухайн бэрхшээлт асуудалд хамгийн ихээр өртөж буй залуучуудын амьдралын туршлага, дуу хоолой, үзэл бодол, байр суурийг чухалчлан хэлэлцдэг ба уг уулзалтаас гарсан бодит санал, шийдэл, зөвлөмжийг тус тусын эрх хэмжээний хүрээнд хэрэгжүүлэхийн төлөө ажиллах нь энэхүү механизмын гол зорилго юм.

Leave a Reply