#UN75 UnitedNations

Нэгдсэн Үндэстний Байгууллага 2020 онд 75 жилийн ойгоо тохиолдуулан НҮБ-75 гэсэн санаачилга дор олон нийтийн хэлэлцүүлгийг өрнүүлж байна.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес санаачлан эхлүүлсэн энэхүү хэлэлцүүлэг нь хүсэж буй ирээдүйгээ бий болгох тухай урьд хожид байгаагүй хамгийн том бөгөөд хүн бүрд хүрсэн санаачилга юм.

Уур амьсгалын өөрчлөлт, хүн амын өсөлт, технологийн таамаглах боломжгүй хурдацтай чиглэл, өөрчлөлт, дэлхий ертөнцөд тулгарч буй ээдрээтэй олон асуудлуудыг шийдэхэд бид урьд өмнөхөөсөө илүүтэй хамтарч ажиллан зохихарга хэмжээ авах хэрэгтэй байна.

Нэгдсэн Үндэстний Байгууллага нь НҮБ-75 санаачлагаараа дамжуулан, НҮБ-ын 100 жилийн төрсөн өдрөөрөө буюу 2045 онд илүү сайхан дэлхийтэй болоход олон улсын хамтын ажиллагааг хэрхэн сайжруулах талаар хүн бүр санаа бодлоо уралдуулахыг уриалж байна. Бид Таны дуу хоолойг сонсоно. Мөн байр суурь, санаа санаачилга бүрийг нэгтгэж, 2020 оны 9-р сард Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассемблейн 75-р чуулганы үеэр зохиогддог өндөр төвшин арга хэмжээ дээр чуулганд оролцогчид, улс орнуудын улирдагчид, НҮБ-ын өндөр албан тушаалтнуудад танилцуулах юм. Эдгээр санаачилгыг цахимаар болон байнгын түншүүдээр дамжуулан түгээх болно.

#UN75 UnitedNations

Leave a Reply