“Тогтвортой хөгжилд залуус” хөтөлбөр элсэлтээ зарлалаа
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ЗАЛУУС ХӨТӨЛБӨР 3 ДАХЬ ЖИЛДЭЭ
НҮБ-ын Залуучуудын Зөвлөх Хорооноос санаачлан хэрэгжүүлдэг энэхүү хөтөлбөр нь 8 сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд залууст Тогтвортой хөгжлийн зорилгуудын талаар мэдлэг мэдээлэл өгөх, үүнд бодитоор хувь нэмэр оруулах боломж бүхий утга учиртай сайн дурын ажлыг дэмжих зорилготой хөтөлбөр юм. Хөтөлбөрийн туршид оролцогчид НҮБ-ын Монгол дахь агентлагуудаас зохион байгуулж буй хурал, цуглаан болон бусад олон талт үйл ажиллагаануудад сайн дурын ажилтнаар ажиллахын зэрэгцээ тогтвортой хөгжлийн боловсролд суралцах боломжийг олгох юм.Тавигдах шаардлага:- 16-24 насны Монгол улсын иргэн- 7 хоногт дунджаар 4 цагийг сайн дурын ажил, сургалт, төслүүдэд зарцуулах боломжтой- Тогтвортой хөгжлийн зорилгуудад хувь нэмрээ оруулах чин хүсэлтэйХөтөлбөрийн бүртгэл 9 сарын 27-ны 23:59 минут (GMT +8) хүртэл үргэлжилнэ.
Та цагаа зөв төлөвлөн хугацаанаасаа хоцролгүй формоо бөглөнө үү. Бүртгүүлэх: https://forms.gle/DGvyU1bUSobyyoNV8
Comments ()