UNYAP Newsletter #26 September

UNYAP Newsletter #26 September
🌎
Volume 26

MODEL UNESCO MONGOLIA 2024

🌐September 28-29, Model UNESCO 2024 was successfully concluded by The Mongolian National Commission for UNESCO, in collaboration with the UNESCO Regional Office for East Asia and the UNESCO Club of the National University of Mongolia in Ulaanbaatar Mongolia. 

UNESCO has hosted an event that brought together young leaders and visionaries to engage in meaningful discussions and collaborative efforts towards building a better future. 

This model session was organized with the main goal of increasing youth's knowledge and understanding of global issues and UNESCO's policies, as well as strengthening youth's communication skills and improving their ability to represent their country and protect their interests. Ts. Egiimaa, a alumni of the UNYAP, participated as Chair and B. Naranzaya, a member, participated as Co-Chair and chaired the session. 

About Model UNESCO:

 Model UNESCO is an educational event in which participants play the role of representatives of UNESCO Member-States, simulating meetings that take place within the organization. Students participating in this simulation are introduced to the work and purposes of UNESCO. They gain insight into international issues and how international politics works. The aim is to seek through negotiation, discussion and debate solutions to various global issues and challenges.


MODEL UNESCO MONGOLIA буюу 2024 оны ЮНЕСКО-ийн загвар хуралдаан

 🌐ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс болон ЮНЕСКО-ийн Зүүн ази дахь төлөөлөгчийн газар, Монгол Улсын Их Сургуулийн ЮНЕСКО клуб хамтран Монгол Улс дахь ЮНЕСКО-ийн загвар хуралдааныг 2024 оны 9 дүгээр сарын 28-29-ний өдрүүдэд НҮБ-ын байранд зохион байгууллаа.

Энэхүү загвар хуралдаан нь залуучуудын дэлхий нийтэд тулгамдаж буй асуудлууд болон ЮНЕСКО-ийн хэрэгжүүлж буй бодлогын талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, мөн залуучуудын харилцааны ур чадварыг бэхжүүлэх, улс орноо төлөөлж, ашиг сонирхлоо хамгаалах чадавхыг сайжруулах үндсэн зорилготойгоор зохион байгуулагдсан ба НҮБЗЗХ-ны төгсөгч Ц.Эгиймаа хурлын дарга, НҮБЗЗХ-ны гишүүн Б.Наранзаяа хурлын дэд даргаар оролцож, хуралдааныг удирдан явууллаа. 

ЮНЕСКО-гийн загвар хуралдааны тухай:

 ЮНЕСКО-гийн загвар хуралдаан нь ЮНЕСКО-гийн гишүүн орнуудын төлөөлөгчдийн дүрд тоглодог, боловсролын арга хэмжээ бөгөөд ЮНЕСКО-ийн хурлыг дуурайлган зохион байгуулдаг.

Энэхүү хуралдаанд оролцож буй сурагчдад ЮНЕСКО-гийн одоо хийж буй ажил, ирээдүйн зорилгыг танилцуулж, тэднийг олон улсын асуудал, бусад улсын төр засаг хэрхэн ажилладаг талаар ойлголтыг өгдөг ба дэлхийн янз бүрийн асуудал, сорилтуудад хэлэлцээр, хэлэлцүүлэг, мэтгэлцээний замаар шийдлийг эрэлхийлэх зорилготой юм.