UNYAP Newsletter #27 October
🌏"ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ ЗАЛУУСЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА" УУЛЗАЛТ
Монгол дахь Нэгдсэн Үндэстний Байгууллага болон НҮБ-ын Залуучуудын Зөвлөх Хорооноос хамтран 10 дугаар сарын 24-нд “Нэгдсэн Үндэстний Байгууллагын өдөр”-ийн хүрээнд зохион байгуулсан "Ирээдүйн төлөө залуусын хамтын ажиллагаа" сэдэвт уулзалт амжилттай болж өндөрлөлөө.
The meeting on the theme "Youth Partnership for the Future", jointly organized by the United Nations Office in Mongolia and the UN Youth Advisory Panel on October 24, in the framework of "United Nations Day", concluded successfully.
Тус уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Залуучуудын асуудал хариуцсан зөвлөх Д. Даваадорж эрхэм хүрэлцэн ирж, НҮБ-ын "Ирээдүй хойч үеийн талаарх тунхаглал"-ыг батлахад оролцсон үеийн туршлагаасаа бидэнд хуваалцах ба үүнд хэлэлцүүлгийн үеэр ямар асуудлууд хөндөгдсөн, уг тунхаглал залуус бидэнд ямар ач холбогдолтой зэрэг мэдээллийг хуваалцлаа.
D. Davaadorj, Advisor to the President of Mongolia on Youth Affairs, attended the meeting and shared his experience of participating in the adoption of the UN "Declaration of the Youth Generations", including the issues raised during the discussions and the significance of the Declaration for us young people.
Уг уулзалтын онцлох хэсэг нь шинжлэх ухаан, технологийг ашиглан "Тогтвортой хөгжлийн зорилгууд"-д хувь нэмрээ оруулж буй эрхмүүдийн төлөөллүүдийн дунд өрнөсөн сонирхолтой хэлэлцүүлэг юм. Тухайлбал, Монгол дахь НҮБ-ын Хүн Амын Сангийн тэргүүн Доктор Халид Шарифи Монголын залуучуудын дунд үүсээд буй эрүүл мэндийн асуудлын талаар залуучуудтай хэлэлцүүлэг өрнүүлсэн. Хэлэлцүүлгийн зочин панелистаар дараах залуус оролцон, өөрсдийн туршлагаа хуваалцлаа.
A highlight of the meeting was an interesting panel discussion among representatives of those who are contributing to the Sustainable Development Goals through science and technology. For example, Dr. Khalid Sharifi, Head of the United Nations Population Fund in Mongolia, held a discussion with young people about the health issues facing Mongolian youth. The following young people participated as guest panelists and shared their experiences.
Үйл ажиллагааны нэгэн хүндтэй зочин бол Боловсрол судлаач, STEAM хөтөлбөр зохиогч, аутизмын нөлөөлөгч Э.Сүндарь билээ. Боловсрол судлаач, STEAM хөтөлбөр зохиогч, аутизмын нөлөөлөгч хүний хувьд өөрийн туршлага болон мэргэжлийнхээ онцлог дээр үндэслэн “Боловсрол дахь технологийн дэвшил” сэдэвт илтгэлийг танилцууллаа.
One of the distinguished guests at the event was E. Sundari, an educational researcher, STEAM program creator, and autism advocate. As an educational researcher, STEAM program creator, and autism advocate, she presented a presentation on “Technological Advances in Education” based on her experience and professional expertise.
Мөн амьд хөгжмийн San Juniper хамтлаг хүрэлцэн ирж, уулзалтыг өөрсдийн дуугаараа хөглөлөө.
The music band San Juniper also arrived and entertained the gathering with their songs.
🎭 “Act Out for Impact” Theatre-Based Technique Training
Манай гишүүн Т. Андир 2024 оны 10 дугаар сарын 6–11-ний өдрүүдэд Тайландын Бангкок хотноо НҮБ-ын Хүн амын сангийн Ази, Номхон далайн бүсийн оффисоос зохион байгуулсан “Act Out for Impact” театрын сургалтад амжилттай оролцлоо. Уг сургалт нь драм болон театрын аргыг боловсролд ашиглан нийгэмд түгээмэл ажиглагддаг сөрөг зан үйлийг өөрчлөх шинэлэг арга замуудыг нээн хөгжүүлэхэд чиглэжээ.
Our member, T. Andir, participated in the “Act Out for Impact” Theatre-Based Technique Training, hosted by the UNFPA Asia Pacific Regional Office from October 6–11, 2024, in Bangkok, Thailand. This innovative training focused on using drama and theatre in education to drive social norms change through creative expression.
Энэхүү сургалтад Ази, Номхон далайн бүсийн 10 гаруй орны 30 гаруй залуус хамтдаа суралцаж, хөгжиж, өөрсдийн нийгэмд тулгамдаад буй асуудлуудыг бүсийн хэмжээнд сурталчлан таниулахад хувь нэмрээ орууллаа. Т. Андир болон түүний баг хүйсэд суурилсан хүчирхийлэл, уур амьсгалын өөрчлөлт, хүний эрхийн асуудлуудыг хөндсөн жүжгийг өөрсдөө зохиож, сургалтын сүүлийн өдөр НҮБ-ын Хүн амын сангийн ажилчид болон албаны хүмүүсийн өмнө толилуулжээ.
Over 30 youth participants from more than a dozen countries across the Asia-Pacific region came together to learn, grow, and advocate for critical social issues. During the training, Andir and his team created an original play addressing gender-based violence, climate change, and human rights. On the final day, they performed this impactful piece during a performance night attended by UNFPA colleagues and officials.
Оролцогчид өөрсдийн улсдаа буцан, сурсан мэдлэг, ур чадвараа түгээн дэлгэрүүлж, тулгамдаад нийгмийн асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах юм. Манай гишүүн Т.Андир сургалтдаа амжилттай хамрагдаж, сурсан мэдсэнээ түгээн дэлгэрүүлж, эерэг өөрчлөлтийг авчрахад аль хэдийн хувь нэмрээ оруулж эхэлжээ.
The training empowered participants to bring their newly acquired skills and knowledge back to their home countries. They are now working to disseminate these techniques to advocate for change and address pressing societal challenges.
We are proud of our member T. Andir for successfully completing this training and already taking steps to share and apply these insights to foster positive change.🥳
“Бизнес дэх хүний эрх ба байгаль орчны асуудал” сэдэвт хэлэлцүүлэг
Залуучуудын иргэний нийгмийн 10 дугаар чуулганыг угтан төр болон иргэний нийгмийн зүгээс цуврал хэлэлцүүлгүүдийг хийсэн билээ. Энэ хүрээнд 10 сарын 31-нд “Бизнес дэх хүний эрх ба байгаль орчны асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг Европын холбооны санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй "Өөрчлөлтийн элч төлөөлөгчид: Хариуцлагатай бизнесийн төлөөх залуус ба хэвлэл мэдээлэл" төсөл, НҮБ-ын Залуучуудын зөвлөх хороо, Монголын Залуучуудын Эвсэлтэй хамтран зохион байгууллаа. Үүнд НҮБЗЗХ”нй гишүүн Б.Наранзаяа ‘Declaration of the Youth Generation’ буюу "Ирээдүй хойч үеийн талаарх тунхаглал"-ийн талаар оролцогчдод танилцууллаа.
Ahead of the upcoming 10th Youth Civil Society Organizations Conference, the government and civil society organizations hosted a series of preliminary discussions on key topics.
31st of October, the European Union-funded, “Agents of Change: Youth and Media for Responsible Business Practices (#AOC)” project, implemented by UNDP, organized a preliminary discussion on “Business, Human Rights, and Environmental Issues” in collaboration with the United Nations Youth Advisory Panel (UNYAP) and the Mongolian Youth Council.
Оролцогчид залуучуудын хөгжил, оролцоог дэмжих бодлого,үйл ажиллагааны талаар хэлэлцэж, бизнес дэх хүний эрх, байгаль орчны асуудлуудыг тодорхойлон, уул уурхай, дэд бүтэц, аялал жуулчлал, зочлох үйлчилгээ болон арьс ширний үйлдвэрлэлийн салбарт дүн шинжилгээ хийж, тухайн салбарын асуудлуудад тохирсон шийдэл олох хүрээнд хамтран ажиллан, мэдээлэл солилцлоо.
Participants explored policies and actions supporting youth development and identified solutions to address youth-related challenges in the areas of business, human rights, and the environment, with a focus on key sectors such as mining, infrastructure, tourism, hospitality, and leather.
🩸PERIOD UB is back
НҮБЗЗХ нь 2022 оноос эхлэн хэрэгжүүлсэн Period UB төслийг НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэй дахин эхлүүллээ. 2020 онд НҮБЗЗХ-ний тухайн үеийн гишүүд маань олон улсын “Period Movement” буюу Сарын тэмдгийн хөдөлгөөнд нэгдэн, энэхүү төслийг анх хэрэгжүүлж байсан билээ. Та бүхэн манай төслийн инстаграм хуудсыг дагаж, илүү их мэдээлэл аваарай.
The UNYAP has relaunched the Period UB project, which began in 2020 with the support of UNICEF. In 2020, the then members of the UNYAP joined the international “Period Movement” and first implemented this project. Please follow our project's Instagram page for more information.
🌱‘Үндэсний Байгаль Орчны Залуучуудын Зөвлөл’-ийг байгуулах зөвлөлд НҮБЗЗХ оролцлоо.
Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Нийгэмлэгийн санаачилгаар, АНУ-ын Элчин Сайдын Яамны (U.S. Embassy) дэмжлэгтэйгээр АНУ-ын Засгийн газрын санхүүжилттэй солилцооны хөтөлбөрт хамрагдсан төгсөгчдийн шинэлэг төслийг дэмжих хөтөлбөрийн (AEIF) хүрээнд Монгол Улсад анх удаа “ҮНДЭСНИЙ БАЙГАЛЬ ОРЧНЫ ЗАЛУУЧУУДЫН ЗӨВЛӨЛ” (NATIONAL ENVIRONMENTAL YOUTH COUNCIL) үүсгэн байгуулагдлаа. Энэхүү ‘Үндэсний Байгаль Орчны Залуучуудын Зөвлөл’-ийг байгуулах зөвлөлд НҮБЗЗХ оролцож, өөрсдийн бодлоо илэрхийллээ.
UNYAP participated in the ‘National Environmental Youth Council’ formation meeting. At the initiative of the United Nations Community in Mongolia, and with the support of the U.S. Embassy, the first “NATIONAL ENVIRONMENTAL YOUTH COUNCIL” was established in Mongolia under the Alumni Innovation Initiative (AEIF) program funded by the U.S. Government. UNYAP participated in the ‘National Environmental Youth Council’ formation meeting and expressed its views.
Энэхүү зөвлөлд Монгол Улсын 21 аймаг, 9 дүүргийн төлөөлөл болсон, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг манлайлагч 40 залуус сонгогдон өөрсдийн дуу хоолойг олон улсын тавцанд хүргэхээр нэгдсэн байна. Уг зөвлөлөөр уур амьсгалын өөрчлөлтөд ихээр өртөөд буй энэ үед шийдвэр гаргах түвшинд залуучуудын оролцоог дэмжиж, ур чадваруудыг хөгжүүлж, цахим ба биет оролцоогоор хүртээмжтэй байдлыг ханган, өөрсдийн дуу хоолойг шийдвэр гаргагч нарт хүргэх боломжийг бүрдүүлэх зорилготой. Үүний хүрээнд НҮБ-ын байгаль орчны конвенциудын (UNFCCC, UNCBD, UNCCD) талуудын бага хурлуудыг угтан 10 сарын 14-ний өдөр Үндэсний Байгаль Орчны Залуучуудын Зөвлөл анхны үндэсний хэмжээний салбар хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа.
The meeting brought together 40 young leaders from 21 provinces and 9 districts of Mongolia, who are leaders in environmental and climate change issues, to raise their voices on the international stage. The council aims to support youth participation in decision-making, develop skills, ensure accessibility through online and physical participation, and provide opportunities for them to make their voices heard by decision-makers in a time of heightened climate change. In this context, the National Youth Council for the Environment successfully organized its first national sectoral discussion on October 14, in anticipation of the Conferences of the Parties to the United Nations Environmental Conventions (UNFCCC, UNCBD, UNCCD).
Comments ()