UNYAP Newsletter #29 December

🎭
Volume 29

“Шинэ сорилт: Дижитал эрин зуунд технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэлтэй /ЖСХ/ тэмцэх нь” сэдэвт дээд түвшний бодлогын хэлэлцүүлэг

НҮБ-ын Хүн амын Сан болон Азийн Сан хамтран “Шинэ сорилт: Дижитал эрин зуунд технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэлтэй /ЖСХ/ тэмцэх нь” сэдэвт дээд түвшний бодлогын хэлэлцүүлгийг 2024 оны 12-р сарын 2-ны өдөр зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт НҮБ-ын Залуучуудын Зөвлөх Хорооны гишүүд технологи ашиглан үйлдэгдэж буй ЖСХ-ийн сэдвээр жүжигчилсэн тоглолт бэлтгэн, хүчирхийллийн шинэ төрлийг театрт суурилсан аргаар үзүүллээ. Залуучуудын байнгын хэрэглээ болсон цахим сүлжээг зөв зохистой, болгоомжтой хэрэглэхгүй аваас ямар эрсдэл, хор хөнөөл үүсэж болзошгүйг уг жүжигчилсэн тоглолтоороо харуулахыг зорилоо. Энэхүү бодлогын хэлэлцүүлэгт өнөөгийн нийгэмд технологийн үүсгэж болзошгүй сөрөг талууд, түүний гарц шийдлийн талаар үндсэн хэлэлцүүлэгт манай гишүүн Т.Андир оролцож, сэдвийн хүрээнд залуучуудад тулгарч буй асуудлууд болон боломжит шийдлүүдийг санал болголоо.

[English] On December 2, 2024, UNFPA and The Asia Foundation jointly hosted a high-level policy discussion on “New Challenges: Addressing Technology-Facilitated Gender-Based(TFGBV) in the Digital Age.” Following the opening of the event, members of the United Nations Youth Advisory Panel performed an original theatrical piece shedding light on new forms of gender-based violence in the digital space. The performance illustrated the risks and harms of improper internet use, emphasizing the everyday realities of youth online. Our member T. Andir participated in the main discussion, presenting the key challenges youth face regarding TFGBV and proposed potential solutions to mitigate these risks.


Хятад-Монголын хамтарсан Залуучуудын Чадавхийг Бэхжүүлэх Хөтөлбөр

БНХАУ-ын НҮБ-ын Хүн амын сангаас Монгол дахь НҮБ-ын Хүн амын сантай хамтран зохион байгуулсан Хятад-Монголын залуучуудын чадавхийг бэхжүүлэх хөтөлбөр 2024 оны 12-р сарын 13-наас 15-ны хооронд болж өнгөрлөө.

Энэхүү санаачилга нь өсвөр үеийнхний болон залуучуудын бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаарх залуучуудын ойлголтыг нэмэгдүүлэх, залуучуудаар удирдуулсан байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх, Хятад, Кени, Монгол улсын оролцогчдын олон улсын хамтын ажиллагааг дэмжих зорилготой юм. Бүх зардлыг Beifang International Education Group гаргасан. Энэхүү хөтөлбөр нь олон улсын хамтын ажиллагаа, сүлжээг дэмжихийн зэрэгцээ залуу удирдагчдыг чадавхжуулах, эдгээр бүс нутгуудад утга учиртай өөрчлөлтийг бий болгох чухал боломжийг илэрхийлсэн юм.

НҮБЗЗХ-ны гишүүн Наранзаяа НҮБ-ын Хүн амын сан болон НҮБ-ын бусад агентлаг залуучуудтай хэрхэн хамтран ажилладаг талаар онцлон, НҮБ-ын Залуучуудын Зөвлөх Хороог танилцуулж илтгэл тавив. Тэрээр мөн залуучуудыг үндэсний, бүс нутаг, дэлхийн түвшинд төлөөлөхөд UNYAP-ын үүргийг онцлон тэмдэглэв.  

Харин НҮБЗЗХ-ний гишүүн Ану залуучуудын нөлөөллийн талаар санаа бодлоо хуваалцаж, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг (ТХЗ) хэрэгжүүлэхэд олон залуусыг татан оролцуулах, тэднийг чадавхижуулах стратегиа НҮБ-ын Залуууудын Зөвлөх Хороо хэрхэн боловсруулдаг талаар тайлбарлав.

[English] The China-Mongolia Youth Capacity Building Programme

The China-Mongolia Youth Capacity Building Programme, hosted by UNFPA China in collaboration with UNFPA Mongolia, will take place from December 13 to 15, 2024.

This initiative aimed to enhance youth leaders’ understanding of adolescent and youth sexual and reproductive health (AYSRHR), build the capacity of youth-led organizations, and foster international collaboration among participants from China, Kenya, and Mongolia. All expenses were covered by Beifang International Education Group. This programme represented a significant opportunity to empower young leaders and create meaningful change across these regions while promoting international collaboration and networking.

Naranzaya's Batsaikhan delivered an insightful presentation introducing the UNYAP, highlighting how UNFPA and other UN agencies collaborate with youth. She also emphasized UNYAP’s role in representing young people at national, regional, and global levels. 

Anu Ganbold shared valuable insights on youth advocacy, explaining how UNYAP shapes its strategies to engage and empower more young people in advancing the Sustainable Development Goals (SDGs).


“Анир чимээгүйг эвдэх нь”🎭 Төрийн ордонд тоглогдлоо.

НҮБ-ын Залуучуудын зөвлөх хорооны гишүүд 2024 оны 12-р сарын 7-ны өдөр “Бидний эрх, бидний оролцоо” хөтөлбөрийн оролцогчдод технологи ашиглан үйлдэж буй жендэрт суурилсан хүчирхийллийн асуудлыг театрчилсан хэлбэрээр үзүүллээ. Өсвөр насны охин гэр бүл, сургуулийн орчинд, үе тэнгийнхэн, насанд хүрэгчдийн бодит болон цахим хүчирхийлэлд өртөж буй агуулга бүхий “Анир чимээгүйг эвдэх нь” хэмээх уг жүжигчилсэн тоглолтын дараагаар оролцогч залуучууд энэхүү сэдвийн хүрээнд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэн ярилцав.

[English] On December 7, 2024, members of the United Nations Youth Advisory Panel presented a theatrical performance on Technology-Facilitated Gender-Based-Violence(TFGBV) to participants of the “Our Rights, Our Participation” Human Rights Trainer Program. The original theatrical piece, “Breaking the Silence,” depicted the online and offline violence adolescent girls experience in their families, schools, and social circles. Following the performance, participating youth trainers engaged in an open discussion, reflecting on the challenges presented and sharing their perspectives on addressing TFGBV.


НҮБЗЗХ-ны гишүүн Б.Тэргэл YPAT-ийн гишүүнээр сонгогдов.

Монголын залуу манлайлагч Б.Тэргэл UNICEF-ийн Зүүн Ази, Номхон Далайн Залуучуудын Үйл Ажиллагааны Багт нэгдлээ

2025 онд Монгол Улсаас залуу манлайлагч Б.Тэргэл НҮБ-ын Хүүхдийн Сангийн (UNICEF) Зүүн Ази, Номхон Далайн Залуучуудын Үйл Ажиллагааны Баг (Young People’s Action Team, YPAT)-ийн гишүүнээр элсэн орлоо.

Б.Тэргэл нь залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, нийгмийн тулгамдсан асуудлуудад шийдэл олох чиглэлээр олон санаачилгад идэвхтэй оролцож ирсэн бөгөөд түүний энэ хичээл зүтгэл нь бүс нутгийн түвшинд үнэлэгдэн, YPAT-ийн гишүүнээр сонгогдоход хүргэжээ.

YPAT гэж юу вэ?

UNICEF-ийн YPAT нь залуучуудын дуу хоолойг бодлого, шийдвэр гаргах түвшинд хүргэж, нийгмийн эерэг өөрчлөлт хийхэд залуучуудыг дэмжих зорилготой платформ юм. Энэ баг нь боловсрол, эрүүл мэнд, жендерийн тэгш байдал, уур амьсгалын өөрчлөлт зэрэг чухал сэдвүүдээр бүс нутгийн залуучуудыг нэгтгэж, бодит үйл ажиллагаа явуулдаг.

📜YPAT-ийн гишүүнээр ажиллах хугацаандаа Б.Тэргэл нь:

▫️Монголын залуучуудын дуу хоолойг бүс нутгийн түвшинд хүргэх

▫️Боловсролын чанар, хүртээмжийг сайжруулахад анхаарах

▫️Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг санаачилга гаргах

▫️Хүүхэд, залуучуудын эрхийг хамгаалах чиглэлээр олон улсын туршлагыг Монголд нутагшуулах зорилготой байна.

Б.Тэргэлийн амжилт нь Монгол залуучууд дэлхий дахинд манлайлал үзүүлэх, өөрсдийн дуу хоолойг хүргэх боломжтойг харуулж байгаа юм. Түүний энэ алхам нь залуучуудад урам зориг өгч, нийгмийн эерэг өөрчлөлтийг бий болгоход үлгэр жишээ болох нь дамжиггүй.

UNICEF-ийн YPAT-д Б.Тэргэлтэй хамтран ажиллах замаар Монголын залуучуудын үзэл санаа, хүч хөдөлмөрийг дэлхийн түвшинд хүргэх үйл хэрэг цаашид ч үргэлжлэх болно.

[English]

Mongolian Young Leader B. Tergel Joins UNICEF’s East Asia and Pacific Youth Action Team.

In 2025, Mongolian young leader B. Tergel joined the United Nations Children’s Fund (UNICEF) East Asia and Pacific Youth Action Team (YPAT).

B. Tergel has been actively involved in many initiatives to increase youth participation, protect children’s rights, and find solutions to pressing social issues, and her efforts were recognized at the regional level and led to her selection as a member of YPAT.

What is YPAT?

UNICEF’s YPAT is a platform that aims to bring the voice of young people to the policy and decision-making levels and support young people to make positive social changes. The team brings together young people from the region and takes action on important issues such as education, health, gender equality, and climate change.

During his tenure as a member of YPAT, B.Tergel aims to:

-Bring the voice of Mongolian youth to the regional level,

-Focus on improving the quality and accessibility of education,

-Initiate initiatives against climate change,

-Introduce international practices in the field of protecting children and youth rights to Mongolia.

Representing the success of Mongolian youth B.Tergel’s success demonstrates that Mongolian youth can demonstrate leadership and make their voices heard globally. His step will undoubtedly inspire young people and serve as an example for creating positive social change.

UNICEF’s work with B.Tergel in YPAT will continue to bring the ideas and efforts of Mongolian youth to the global level


UNYAP - GOBI Гурван Талт Төслийн Хаалтын Арга Хэмжээнд Оролцлоо.🐫

2024 оны 12-р сарын 06-нд UNYAP-ийн Global Goals Youth Program нь GOBI-ийн "Тогтвортой ноолуур" гурван талт төслийн хаалтын арга хэмжээнд оролцож, Баянхонгор, Хөвсгөл аймгийн малчдад уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдлэгийг түгээх, дасан зохицох чадварыг хөгжүүлэх сургалт амжилттай зохион байгууллаа! 👏

Сургалтын гол агуулга:

▫️ Уур амьсгалын өөрчлөлтийн шалтгаан, нөлөө

▫️ Байгальд ээлтэй мал аж ахуй, бэлчээрийн менежмент

▫️Санхүүгийн боловсрол, жендерийн тэгш байдал

▫️Малчдын эрүүл мэндийн боловсрол

 GOBI, Asian Development Bank (ADB), UNYAP зэрэг байгууллагууд хамтран Монголын залуу малчдыг чадавхжуулах, тэдэнд хэрэгтэй боловсрол олгоход нэгдэж, бодитой үр дүнд хүрч ажилхыг зорьж байна. 🏔️🐐

Энэхүү арга хэмжээний үеэр залуу малчид байгальд ээлтэй шийдэл, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох арга замуудын талаар хэлэлцэж, өөрсдийн туршлагаа хуваалцсан нь онцлох үйл явдлуудын нэг байлаа.

[English]

UNYAP - GOBI Participated in the Closing Ceremony of the Trilateral Project🐫

On December 6, 2024, UNYAP's Global Goals Youth Program participated in the closing ceremony of the GOBI "Sustainable Cashmere" tripartite project and successfully organized a training course for herders in Bayankhongor and Khuvsgul aimags to disseminate knowledge about climate change and develop adaptive skills! 👏

Main content of the training:

-Causes and effects of climate change

-Eco-friendly livestock and pasture management

-Financial education and gender equality

-Health education for herders

🌱 GOBI, Asian Development Bank (ADB), and UNYAP are working together to empower young herders in Mongolia and provide them with the necessary education, and to achieve tangible results. 🏔️🐐

One of the highlights of the event was the discussion and sharing of experiences by young herders on eco-friendly solutions and ways to adapt to climate change.