UNYAP Newsletter #25 August
Welcome to the 25th edition of UNYAP's monthly newsletter!
Youth Consultation Meeting: Key Takeaways and Next Steps
In celebration of International Youth Day on August 12, UNFPA, in collaboration with the UN Mongolia - Нэгдсэн Үндэстний Байгууллага and United Nations Youth Advisory Panel in Mongolia - UNYAP, successfully organized the "Youth Consultation Meeting". The participants engaged in in-depth discussions on critical issues, including:
- Health and well-being
- Education
- Employment
- Civil and political participation
The solutions and recommendations generated during this meeting will guide the government preparation for the "Summit of the Future" in New York this September.
Below are a few of the issues discussed and their solutions:
The risk factors affecting the health of young people
Problem: Food safety, environmental hygiene and safety, alcohol, tobacco and drug use, reproductive health issues, mental health.
Solution: Integrate health education into the education system to instill healthy habits from a young age, create buildings and environments that meet health and safety standards and develop content tailored to the health needs of young people.
Lack of digital literacy
Problem: The lack of preparedness during the COVID-19 pandemic, significant delays, and reliance solely on remote learning reduced accessibility
Solution: The government and private sector should collaborate to make the tuition fees on medle.mn flexible or provide discounts, and improve the development of the website
Youth Leadership and Collaboration
Problem: The lack of collaboration among youth and their inability to fully understand and exercise their labor rights are hindering positive social change.
Solution: Empower young people by enhancing their knowledge of labor opportunities, rights, and responsibilities through training programs and initiatives that promote collaboration, thereby developing them into leaders of social change.
Lack of access to information
Problem: Youth lack access to reliable information and opportunities to engage with decision-makers in policy-making.
Solution: Develop a website that offers youth accurate information and tools to connect with decision-makers empowering them to participate in policy making
Залуучуудын Зөвлөлдөх Уулзалт
Олон улсын залуучуудын өдөр 8 сарын 12-ныг тохиолдуулан НҮБ-ын Хүн амын сан “Залуучуудын зөвлөлдөх уулзалт”-ыг Монгол дахь Нэгдсэн Үндэстний Байгууллага, НҮБ-ын Залуучуудын Зөвлөлдөх Хороотой хамтран амжилттай зохион байгууллаа. Уг уулзалтаар залуучууд:
- Эрүүл мэнд, сайн сайхан байдал
- Боловсрол
- Хөдөлмөр эрхлэлт
- Иргэний болон улс төрийн оролцоо сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, шийдэл боловсруулсан юм.
Залуусын боловсруулсан шийдэл, зөвлөмжүүд нь Есдүгээр сард Нью-Йорк хотноо зохиогдох “Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалт”-д Засгийн газрын оролцоо, бэлтгэл хангахад чухал үүрэгтэй юм.
Хэлэлцсэн асуудлууд ба тэдгээрийн шийдлүүдээс багахан хэсгийг дор дурдвал:
“Залуусын эрүүл мэндэд нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйл”
Асуудал: Хоол хүнсний аюулгүй байдал, орчны эрүүл ахуй & аюулгүй байдал, архи тамхи & хар тамхины хэрэглээ, НЭМ асуудлууд, сэтгэцийн ЭМ;
Шийдэл: Боловсролын системд оруулж бага наснаас эрүүл дадлыг хэвшүүлэх, эрүүл аюулгүй, орчны стандартыг хангасан барилга байгууламж, орчныг бий болгох, залуучуудын эрүүл мэндийн хэрэгцээнд тохирсон контент бүтээх;
"Цахим хэрэглээ"
Асуудал: Ковид-19 цар тахал болоход бэлэн бус байдалтай байсан, хоцрогдол ихтэй, зөвхөн теле сургалттай байсан нь хүртээмжтэй байдлыг бууруулсан;
Шийдэл: Төр болон хувийн хэвшил хамтран ажиллаж medle.mn дээрх сургалтын төлбөрийг уян хатан нөхцөлтэй болгох эсвэл төлбөрөөс хөнгөлөх, вэбсайтын хөгжүүлэлтийг сайжруулах
Ажлын байранд шаардагдах ур чадвар
Асуудал: Залуучууд хөдөлмөрийн зах зээлд ажил олоход хүндрэлтэй байгаагаас гадна, ажилд орсны дараа удаан хугацаанд тогтвортой ажиллахад бэрхшээл тулгарч байна.
Шийдэл: Залуучуудыг хөдөлмөрийн зах зээлд бэлтгэхийн тулд ЕБС, их сургууль мэргэжлийн сургуулиудад үе шаттай хөтөлбөр хэрэгжүүлж, практик туршлага болон хатуу, зөөлөн ур чадваруудыг хөгжүүлэхэд анхаарах.
Мэдээллийн хүртээмжгүй байдал
Асуудал: Мэдээллийн хүртээмжгүй байдал, мэдээллийн үнэн зөв байдал|хэт алдагдсан эсвэл хоцрогдсон байдлаас болж шийдвэр гаргагчидтай холбогдож, шийдвэр гаргалтад оролцох боломж дутмаг байна.
Шийдэл: Залуучуудад бодлого боловсруулагчидтай холбогдож, шийдвэр гаргалтад оролцох найдвартай мэдээлэл хэрэгслүүдийг санал болгодог нэгдсэн вэбсайт платформ хөгжүүлэх.
“Exploring Mongolia's Green Transition Futures" meeting
Our member B.Naranzaya participated in the Scenarios/Visions working session of the "Exploring Mongolia's Green Transition Futures" exercise that was organized on 20 August.
The workshop was facilitated by Dr.John Sweeney. It hosted an interactive session on creating day-in-the-life visions of individuals living in a future Mongolia that has achieved its Green transition.
Монголын ногоон шилжилтийн ирээдүйг судлах нь”
НҮБЗЗХ-ны гишүүн Б.Наранзаяа 8-р сарын 20-нд зохион байгуулагдсан "Монголын ногоон шилжилтийн ирээдүйг судлах нь" уулзалтын ажлын хэсэгт оролцлоо.
Семинарыг Доктор Жон Свини удирдан явуулж, Ногоон шилжилтэд хүрсэн ирээдүйн Монгол Улсад амьдарч буй хувь хүмүүсийн өдөр тутмын амьдралын төсөөллийг бий болгох интерактив хичээлийг зохион байгууллаа.
World Women’s Forum 2024 in Mongolia
On 22nd August, the Government of Mongolia organized the World Women’s Forum under the auspices of the President of Mongolia, H.E.Mr.Khurelsukh Ukhnaa, with the aim of holding a constructive dialogue on the importance of women's empowerment, gender equality, climate change, and the effective implementation of the Sustainable Development Goals, is prepared in cooperation with the United Nations.
The main part of the Forum consisted of an opening session, a plenary meeting, closing session and six thematic sessions. UNYAP participated representative of young women in thematic session 5: The importance of education in empowering women and girls, and its hosted by UNICEF, UNFPA.
This session aimed to discuss folowing significant points that:
Going beyond “traditional education to primarily explore ":
i) The challenges and solutions for girls participating in STEM education and careers in the Asia-Pacific region and the need for increased government investments in this regard;
ii) The need for comprehensive definitions, regulatory guidelines, frameworks and legislations on online and technology-facilitated gender-based violence
iii) Engage young people and community stakeholders meaningfully via gender-transformative approaches in CSE curriculum development.
The session also Identified good practices and lessons learned from the Asia-Pacific region in general that focus on the above 3 components in building a more inclusive, just and sustainable future via exploring solutions for empowering women and girls.
Дэлхийн Эмэгтэйчүүдийн Форум 2024 Монгол Улсад зохион байгуулагдлаа.
Монгол Улсын Засгийн газраас эмэгтэйчүүдийг чадавхжуулах, жендерийн эрх тэгш байдлыг хангах, уур амьсгалын өөрчлөлт зэрэг Тогтвортой Хөгжлийн зорилтуудыг үр дүнтэй хэрэгжүүлэх талаар яриа хэлэлцүүлэг өрнүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор Нэгдсэн Үндэсний Байгууллагатай хамтран Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулганыг 8 сарын 24-ний өдөр Монгол улсад зохион байгууллаа.
Форумын үндсэн хэсэгт нээлтийн хуралдаан, нэгдсэн хуралдаан, хаалтын хуралдаан, зургаан сэдэвчилсэн хэсгүүд багтсан ба НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын Хүн амын сангаас зохион байгуулж буй "Эмэгтэйчүүд, охидыг чадавхижуулахад боловсролын ач холбогдол" сэдэвт 5 дах хэлэлцүүлэгт НҮБ-ын Залуучуудын Зөвлөх Хорооны гишүүд залуу эмэгтэйчүүдийн төлөөлөл болон оролцлоо.
Энэхүү хуралдаан нь "Уламжлалт боловсрол"-ийг халж, өөрчлөлтийг авчрах нь " агуулгын дор дараах гол зүйлсийг хэлэлцэхийг зорьсон:
i) Ази, Номхон далайн бүс нутагт STEM боловсролд хамрагдаж буй охидод тулгарч буй бэрхшээл, шийдэл, үүнтэй холбоотой засгийн газрын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хэрэгцээ;
ii) Онлайн болон технологид суурилсан жендерийн хүчирхийллийн талаарх цогц тодорхойлолт, зохицуулалтын заавар, тогтолцоо, хууль тогтоомжийн хэрэгцээ
iii) CSE-ийн сургалтын хөтөлбөр боловсруулахад жендерийн өөрчлөлтийн арга барилаар дамжуулан залуучууд болон олон нийтийн оролцогч талуудыг утга учиртай татан оролцуулах.
Мөн чуулганаар охид, эмэгтэйчүүдийг чадавхжуулах шийдлүүдийг судлах замаар илүү хүртээмжтэй, шударга, тогтвортой ирээдүйг бий болгоход дээрх 3 бүрэлдэхүүн хэсэгт анхааран ажилласан Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын туршлагыг хуваалцсан билээ.
Month of Youth Development
On the occasion of the Mongolian Youth Day, the Ministry of Culture, Sports, Tourism and Youth of Mongolia received representatives of international and civil society organizations operating in the field of youth development. On this occasion, the organization of the 10th National Youth Development Conference was discussed.
The parties agreed to jointly organize the following activities within the Youth Development Month:
- "Young Specialist Training Program" aimed at improving personal development, soft and digital skills, decent work and health awareness;
- "Patriotic Youth National Campaign" for young people serving in the military;
- "Training program for youth decent employment trainers";
- Establishing a "Youth development hub" for students and young people;
- To organize the 10th National Youth Development Conference.
Залуучуудын Хөгжлийн Сарын санал солилцох уулзалтад НҮБ-ын Залуучуудын Зөвлөх Хороо оролцлоо.
Монголын залуучуудын өдрийг тохиолдуулан залуучуудын хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй олон улсын болон иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүдийг ССАЖЗ-ын яам хүлээн авч уулзлаа. Энэ үеэр сарын хугацаанд хийгдэх арга хэмжээ болон Залуучуудын хөгжлийн үндэсний 10-р чуулганы зохион байгуулалтын асуудлыг хэлэлцсэн юм. Залуучуудын хөгжлийн сарын хүрээнд дараах үйл ажиллагааг талууд хамтран зохион байгуулахаар тохиров. Үүнд:
- Хувь хүний хөгжил, зөөлөн болон дижитал ур чадвар, зохистой хөдөлмөр болон эрүүл мэндийн мэдлэгийг дээшлүүлэх зорилготой “Залуу мэргэжилтнийг бэлтгэх хөтөлбөр”;
- Цэргийн албанд алба хааж буй залуучуудад зориулсан “Эх оронч залуу үндэсний аян”;
- “Залуучуудын зохистой хөдөлмөр эрхлэлтийн сургагч багш бэлтгэх хөтөлбөр”;
- Оюутан, залуучуудад зориулсан “Youth development hub төв” байгуулах;
- Залуучуудын хөгжлийн үндэсний 10-р чуулганыг зохион байгуулах.
The rights of LGBTIQ+ People in Mongolia: Challenges, Opportunities and International Obligations.
On 27th August, our member B.Naranzaya actively participated in events that UN Mongolia was organizing on the rights of LGBTIQ+ people with Gabriel Alves de Faria from the UN Human Rights Office in Geneva. Gabriel visited Mongolia for Equality Days, and he is the Human Rights Officer, supporting activities in Mongolia in the context of the UN Free & Equal campaign.
In partnership with local civil society organizations, this event hosted different state representatives for a discussion on how UN Mongolia can contribute to advancing the situation of LGBTIQ+ people in the country.
Монгол дахь ЛГБТИК+ хүмүүсийн эрх: Сорилт, боломж, олон улсын үүрэг.
8-р сарын 27-ны өдөр мөн манай гишүүн Б.Наранзаяа НҮБ-ын Женев дэх Хүний Эрхийн комиссоос ирсэн Габриэль Алвес де Фариагийн хамт НҮБ-ын Монгол Улсаас ЛГБТИК+ хүмүүсийн эрхийн чиглэлээр зохион байгуулж буй арга хэмжээнд идэвхтэй оролцлоо. Ноён Габриэль нь Монголд тэгш эрхийн өдрүүдийн хүрээнд айлчилсан бөгөөд тэрээр НҮБ-ын Эрх чөлөө, тэгш эрхийн компанит ажлын хүрээнд Монгол дахь үйл ажиллагааг дэмждэг, хүний эрхийн ажилтан билээ.
Энэхүү арга хэмжээнд орон нутгийн иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран Монгол улс дахь ЛГБТИК+ хүмүүсийн нөхцөл байдлыг сайжруулахад Монгол дах НҮБ-ын байгууллага хэрхэн хувь нэмрээ оруулах талаар хэлэлцүүлэг өрнүүлэн, төрийн янз бүрийн төлөөллүүд оролцов.