Хоол хүнсээ өөрийн хэрэгцээт хэмжээгээр бэлтгэх, зөв зохистой, тааруулан хооллож хэвших, ухаалаг, зөв сонголт хийх зэрэг нь хүнсний хаягдлаас сэргийлэх хүн бүрийн хийж чадах хамгийн энгийн алхмууд юм.

Иймд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага болон НҮБ-ын Залуучуудын Зөвлөх Хороо олон нийтийг хүнсний хаягдалгүй амьдралын хэв маягт уриалан дуудах #Дуусгалаа аяныг хамтран зохион байгуулж байна. Хүнсний хог хаягдлын талаар, тэр дундаа эрүүл зөв хоолны сонголт хийх, хаягдал бага гаргах талаар мэдлэг, мэдээлэл өгөх нь тус аяны зорилго юм.

#Дуусгалаа аянд хэрхэн нэгдэх вэ?

Хоолныхоо зургийг авч цахим хуудсаар /фейсбүүк, твийтер, инстаграм зэрэг/ бусдад түгээдэг шигээ хоолоо идэж дуусгаснаа, хаягдал үлдээгээгүй болохоо  постолж бусадтай хуваалцана. Энэ нь хүнсний хаягдлын талаар бусдад ойлголт өгч, эерэг нөлөөг бий болгох боломжтой. Хоолоо амтархан идэж дуусгаад хоосон тавагнийхаа зургийг @duusgalaa мөн #duusgalaa хэмээн меншион хийж, фэйсбүүк, инстаграм стори гэх зэрэг өөрсдийн олон нийтийн хэрэгсэлд оруулахад л хангалттай

Leave a Reply